CT буюу компьютерт томограф шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

  1. Биед эвтэйхэн, эмнэлгийн хувцас сольж өмсөнө.
  2. Хэрэв та бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол техникчид мэдэгдэнэ үү.
  3. Хэрэв та өмнө нь тодосгогч бодисноос харшилж байсан бол урьдчилан техникчид мэдэгдэнэ үү.
  1. Өөрийн биед байгаа хүзүү энгэрийн зүүлт гэх мэт зургийн чанарт нөлөөлөх төмөр болон бусад биет агуулсан эд зүйлсийг авах хэрэгтэй.
  2. Авагддаг шүдэлбэр, сонсголын аппарат, хиймэл үе, хиймэл нуруу зэрэг байгаа эсэхийг анхаарч, техникчид мэдэгдэх.
  3. Шинжилгээнээс 3-5 цагийн өмнө хоол идээгүй, юм уугаагүй байх.

Тодосгогчтой компьютерт томограф шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

  1. Та шинжилгээнд орохын өмнө бөөрний үйл ажиллагаа буюу КРЕАТИНИН, өлөн үеийн цусны ГЛЮКОЗЫН шинжилгээг өгсөн байх шаардлагатай.
  2. Шинжилгээ хийлгэхийн өмнө тодосгогч бодистой шинжилгээний зөвшөөрлийн хуудастай танилцаж гарын үсэг зурна.
  3. Өөрийн биед байгаа хүзүү энгэрийн зүүлт гэх мэт зургийн чанарт нөлөөлөх төмөр болон бусад биет агуулсан эд зүйлсийг авах хэрэгтэй.
  4. Шинжилгээний төрлөөс хамаарч 3-5 цагийн өмнө хоол идээгүй, юм уугаагүй байх.
  5. Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй тохиолдолд давсганд шээс хангалттай байх шаардлагатай
  6. Эмчид заавал мэдэгдээрэй
    1. Чихрийн шижин өвчтэй метформин агуулсан эм хэрэглэж байгаа бол
    2. Цусны даралт ихсэх өвчнийг эмчлэх эм хэрэглэж байгаа бол
    3. Сэтгэлийн хямрал, сэтгэцийн эм хэрэглэж байгаа бол

Тодосгогчтой компьютерт томограф шинжилгээний эсрэг заалт:

  1. Жирэмсэн
  2. Харшил (эм тариа, тодосгогч бодис, өмнө нь тодосгогч бодисноос харшил өгч байсан)
  3. Бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагааны алдагдал
  4. Зүрхний дутагдал, хүнд төрлийн хэм алдалт, хиймэл хавхлагатай
logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: