image

Хүүхдийн өсөлт хөгжил

Хүүхдийн өсөлт хөгжил гэж юу вэ?

  1. Хүүхдийн хөгжил гэдэг нь төрснөөс хойш өсвөр насыг дуустал явагдах хүний биологи, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг хэлнэ.
  2. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй чухал үе нь бага насны өсөлт хөгжил юм. Хүүхэд нас нь бага нас, дунд нас, өсвөр нас гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Бага нас нь нярай үеэс эхлээд 6 нас хүртэл үргэлжилдэг. Анхны үг хэлэх, мөлхөх, алхах гэх мэт амьдралын олон чухал зүйлсэд энэ насандаа суралцдаг. Өсвөр нас буюу 6-12 нас бол хүүхдийн амьдралын хамгийн чухал үе юм. Өсвөр нас нь 12-13 насанд сарын тэмдэг, эр бэлгийн эс боловсрох зэрэг шинж тэмдэг бүхий бэлгийн бойжилтын гол үеийг хэлнэ. ДЭМБ-ээс өсвөр насыг 10-19 нас гэж тодорхойлсон байдаг.

Хүүхдийн өсөлт хөгжлийг хэрхэн үнэлэх вэ?

  1. Биеийн ерөнхий үзлэг – өндөр, жин, БЖИ
  2. Лабораторийн шинжилгээ – Д витамин болон эрдсийн шинжилгээ
  3. Хүүхдийн эмчийн үзлэг

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Энгийн багц”-д 10 ба түүнээс дээш насны хүүхэд хамрагдах боломжтой бөгөөд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийгдэж байна. Ингэснээр та хүүхдийнхээ өсөлт хөгжлийг үнэлүүлэх боломжтой юм.
  2. Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн хөгжлийн талаар шинжлэх ухааны үндэстэй баримжаатай болсноор, хүүхдийнхээ онцлогийг мэдэх улмаар хүүхдийнхээ хөгжлийг дэмжсэн амьдралын орчин, нөхцөл, харилцааг бүрдүүлэх.
  3. Хүүхдийн хувьд өөрийн хөгжлийн талаар ойлголттой болж, хөгжлийг зорилго чиглэлтэйгээр удирдах болно.

Эх сурвалж:

  1. ДЭМБ – Эрүүл өсөлт хөгжил https://www.who.int/teams/maternal-newborn-child-adolescent-health-and-ageing/child-health/healthy-growth-and-development

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: