image

Тулай

Тулай гэж юу вэ?

  1. Тулай нь таны биед шээсний хүчил болон түүний талстууд хэвийн хэмжээнээсээ ихсэж ихэвчлэн үенүүд, хөлийн эрхий хуруунд хуримтлагдсанаар үений үрэвсэл үүсэж өвдөх хавдах шинж тэмдгээр илэрч эхэлдэг өвчин юм. Өвдөг, хөлийн хуруу, шагай, гар, бугуй, тохой зэрэг үеүдийг хамарна.
  2. Хүний биед илүүдэл шээсний хүчил зарим хоол хүнс, ундаанд агуулагддаг пурин хэмээх химийн бодисыг задлахдаа шээсний хүчил үүсгэдэг. Бөөр ихэвчлэн шээсний хүчлийг цуснаас шүүж, шээх үед биеэс гадагшилдаг байна. Зарим тохиолдолд хүний бие хэт их хэмжээний шээсний хүчил үүсгэдэг, эсвэл бөөр цуснаас шээсний хүчлийг хангалттай хурдан шүүж чаддаггүй байж болно.
  3. Таны биед шээсний хүчил ихэссэн үед (гиперурикеми) түүний талстууд нь үе мөчинд хуримтлагддаг. Хурц талстууд хоорондоо бөөгнөрөл үүсгэн үе мөчөөр өвдөх, хавдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг юм.

Тулай өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Хүчтэй өвдөлт
  2. Үений улайлт
  3. Үеэр хавдах
  4. Үенд хүрэхэд эмзэглэх
  5. Гал асаж, халуу шатах мэдрэмж төрөх

Тулай өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Илүүдэл жин, таргалалт
  2. Агаарын бохирдол
  3. Зүрхний архаг дутагдал
  4. Чихрийн шижин
  5. Артерийн даралт ихсэлт
  6. Бөөрний өвчин
  7. Цусны хорт хавдар

Дараах тохиолдолд тулай өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Үүнд:

  1. Удамшил
  2. Малын дотор мах, өөхтэй мах, бекон, далайн бүтээгдэхүүн, бяслаг, удаан хугацаагаар хадгалах даршилсан, лаазалсан бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
  3. Дархлаа дарангуйлах эм болон шээс хөөх эм удаан хугацаанд хэрэглэх

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Лабораторийн шинжилгээ – цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ
  2. Үений рентген болон хэт авиан шинжилгээ
  3. компьютерт томограф
  4. Соронзон резонанст томограф

Зөвлөгөө

  1. Танд тулай өвчний эрсдэл байгаа мөн дээрх шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрч байгаа бол Мэдскан төвийн багцын шинжилгээнд хамрагдаж энэхүү өвчнийг оношилж, эрт илрүүлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Cleveland clinic – Gouthttps://my.clevelandclinic.org/health/diseases/4755-gout

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: