Д витамин
Д витамин яагаад чухал вэ?
Д витамин нь таны биеийг эрүүл байлгахад шаардлагатай витаминуудын нэг юм. Энэ нь таны цус, ясан дахь кальцийн тэнцвэрийг хадгалах, ясны бат бэх байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Архаг эсвэл хүнд хэлбэрийн Д витамины дутагдлын үед гэдэс доторх кальци, фосфорын шимэгдэлт буурах нь цусан дахь кальцийн хэмжээг багасгадаг.
Д витамины дутагдлын шалтгаан:
- Хоол хүнсээр хангалттай хэмжээний Д витамин авч чадахгүй байх
- Нарны гэрлээр хангалттай хэмжээний Д витамин авахгүй байх
- Таны бие Д витаминыг зохих ёсоор шингээж, хэрэглэж чадахгүй байх
- Илүүдэл жин, таргалалт
- Элэг, бөөрний өвчний үед
- Гэдэсний үрэвсэлт Кроны өвчний үед
- Мэс засал, хагалгааны дараа
- Эмийн хэрэглээ /туулгах эм, гормоны эм-преднизолон, сүрьеэгийн эм, тураах эм гэх мэт/
- Биологийн болон хүрээлэн буй орчны янз бүрийн хүчин зүйлүүд /хөгшин хүмүүс, арьсны өнгө бараан талдаа хүмүүс/
Д витамин хэвийн хэмжээнээсээ өөрчлөгдөхөд биед илрэх шинж тэмдгүүд:
- Хүүхдэд Д витамины дутагдал нь рахит үүсгэдэг. Рахитын шинж тэмдгүүд нь:
- Хүүхдийн өсөлт удаашрахт
- Аарцаг, нуруу, хөлөөр өвдөх
- Булчин сулрах
- Хөл дугуйрч, майга болох
- Бугуй, шагай өргөн болох
- Хавирганы яс товойж хэрзийж харагдах
- Аюулхайн урд хэсэгт хавирга бэхлэгдэх заагт товойн, сампингийн эрх шиг болсон байх
- Хүүхдийн зулай эрт битүүрэх
- Шээс маш эхүүн үнэртэй, өтгөн болох
- Насанд хүрэгчдэд:
- Ядарч сульдах
- Амархан өвдөх, халдвар авах
- Нуруу, үе мөчөөр өвдөх
- Булчин сулрах
- Стресс, сэтгэл гутралд өртөх
Хэрхэн оношлуулах вэ?
- Цусанд Д витамины хэмжээг тодорхойлох шинжилгээ
Зөвлөгөө
- Мэдскан төвийн бүх багцад Д витамины шинжилгээ багтсан бөгөөд та нарийн эмчид үзүүлж эмчилгээ, зөвлөгөө авах бүрэн боломжтой.
Эх сурвалж:
- Cleveland clinic – Vitamin D Deficiency https://my.clevelandclinic.org/health/diseases/15050-vitamin-d-vitamin-d-deficiency