image

Зүрхний титэм судасны кальцийн оноо

Кальцийн оноо гэж юу вэ?

  1. Кальцийн онооны шинжилгээ нь танд зүрхний шигдээс, цус харвалтын бага болон дунд зэргийн эрсдэл байгааг илрүүлэх бөгөөд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид эмчилгээ шаардлагатай эсэхийг шийдэхэд тусална.
  2. Энэхүү шинжилгээ нь хурдан хугацаанд хийгддэг бөгөөд үйлчлүүлэгчид ямар нэгэн хүндрэл өгдөггүй, шинжилгээний дараа ямар нэгэн онцгой дэглэм барих шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм.

Та дараах тохиолдлуудад уг шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Үүнд:

  1. Та 40-70 настай бол
  2. Таны гэр бүлд зүрх судасны өвчтэй хүн байгаа бол
  3. Цусан дахь өөх тос, холестерины хэмжээ өндөр бол
  4. Чихрийн шижин өвчтэй, артерийн даралт өндөр байдаг бол
  5. Биеийн жингийн индекс 25-30 ба түүнээс дээш
  6. Амьдралын буруу хэв маягтай /архи, тамхи болон бусад хорт зуршил/

Хэрхэн оношлуулах вэ?

компьютерт томограф аппаратын тусламжтай таны судаснуудын шохойжилттой хэсгүүдийг оношилдог ба шинжилгээ нь ердөө 10-15 минутын хугацаанд хийгдэх болно.

Та уг шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

  1. Та ямар нэгэн төрлийн харшилтай, тогтмол уудаг эм байгаа бол урьдчилан мэдэгдэх шаардлагатай.
  2. Жирэмсэн эмэгтэйд эсрэг заалттай.
  3. Шинжилгээнд орохоос 4 цагийн өмнө хоол хүнсний зүйл болон тамхи, кофейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй.
  4. Та үнэт эдлэл, нүдний шил, үсний зүүлт гэх мэт зургийн чанарт нөлөөлөх эд зүйлсийг тайлах шаардлагатай.

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Зүрх судасны багц”-ын зүрхний титэм судасны кальцийн оноо тодорхойлох шинжилгээнд хамрагдсанаар зүрхний шигдээс, цус харвалт өвчний эрсдэлийг илрүүлж зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломжтой.

Эх сурвалж:

  1. Cleveland clinic – Calcium score test https://my.clevelandclinic.org/health/diagnostics/16824-calcium-score-screening-heart-scan

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: