image

Нугалам хоорондын жийргэвчийн эмгэгүүд

Нурууны нугалам хоорондын жийргэвч буюу диск элэгдэлд орсон үед дискний эмгэг үүсдэг. Нурууны диск нь цэлцэнлэг бүтэцтэй бөгөөд хөдөлгөөн хийх, бөхийх, гэдийх, нугалах зэрэг идэвхтэй хөдөлгөөнийг ханган зөөлөвчийн үүрэг гүйцэтгэнэ. Нас ахих тусам ялангуяа 40-с дээш насанд шинж тэмдэг илрэхгүй ч, диск бүтцээ алдаж эвдрэлд орж эхэлсэн байдаг. Үүнээс шалтгаалж багана нуруунд дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд:

  1. Насанд хүрэгчдийн сколиоз, нурууны мурийлт
  2. Диск цүлхийх, гулсах, бүтэц алдагдах
  3. Нугалмын мэдрэлийн ёзоорын гарах нүх нарийсах
  4. Спондилолистез, нугалам урагш, хойш гулсах

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

Насанд хүрэгчдэд дискний эмгэг ихэвчлэн тохиолддог. Зарим хүчин зүйлүүд нь дискний дегенератив өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг, үүнд:

  1. Гэнэтийн осол цочмог гэмтэл
  2. Таргалалт
  3. Тамхи татах
  4. Биеийн ачаалал ихтэй ажил хийх
  5. Олон цагаар суух, зогсоо ажил хийх, даарах
  6. Хөдөлгөөний дутагдал

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Хүзүү нуруугаар өвдөх
  2. Гар, хөл мэдээ алдах, хорсож өвдөх
  3. Өгзөг болон нурууны доод хэсэгт бадайрах
  4. Хөлийн хуруу мэдээгүй болох
  5. Суух, бөхийх, өргөх зэрэг хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэх
  6. Хэдэн долоо хоног, сараар өвдөлт удаан үргэлжлэх

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Хүзүү, сээр, бүсэлхий нурууны рентген
  2. Хүзүү, сээр, бүсэлхий нурууны MRI
  3. компьютерт томограф

Зөвлөгөө

  1. Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол Мэдскан төвийн “Тархи, нурууны багц”-д хамрагдаж ирээдүйд үүсэж болох хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Эх сурвалж:

  1. Cleveland clinic – Diseases & Conditions https://my.clevelandclinic.org/health/diseases/

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: