Элэгний хорт хавдар
Элэгний эсээс гаралтай хавдрыг элэгний хорт хавдар гэнэ.
Элэгний хорт хавдрын тархалт
- Дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдруудын 5 дугаарт ордог.
- Зүүн өмнөд Ази, Африкт өвчлөл хамгийн өндөр байдаг.
- Монгол улсад элэгний хорт хавдар хамгийн өндөр тархалттай хавдар бөгөөд нийт хавдрын өвчлөлийн 33.2 хувь, хавдрын нас баралтын 37%-ийг эзэлж байна.
- Монгол орны 100 000 эрэгтэйчүүдэд 77.6 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 931 нас баралт, 100 000 эмэгтэйчүүдэд 59.5 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 705 нас баралтын тохиолдол тус тус оногдож байна.
Элэгний хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:
- Элэгний хатуурал /нийт тохиолдлын 80%/
- Гепатит В эсвэл С вирусийн архаг халдвар
- Архины шалтгаант элэгний өвчин
- Архины бус шалтгаант стеатогепатит
- Вильсоны өвчин
- Альфа-1 антитрипсиний дутагдал
- Элэгний аутоиммун өвчин
- Шистосомиазматоз
- Гликоген хуримтлагдах өвчин
- Афлатоксин /хорт хавдар үүсгэгч/-оор бохирлогдсон хоол хүнсийг байнга хэрэглэх
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:
- Өндөр нас
- Биеийн жин /жин их байх тусам бодисын солилцоо удааширснаас үүснэ/
- Хоолны буруу зуршил /өглөөний цай уухгүй байх, өөх тосны хэрэглээ хэт бага байх гэх мэт/
- Элэгний архаг өвчнүүд
- Жирэмслэлт /ихэвчлэн жирэмсний сүүлийн 3 сард дааврын зохицуулга алдагдсанаас үүснэ/
- Зарим төрлийн эмийн хэрэглээ /дааврын эмүүд, антибиотик, мөөгөнцрийн эсрэг эм/
- Нойр булчирхайн цочмог үрэвсэл
- Нойр булчирхайн хавдар
- Цөсний хүүдийн хавдар
- Цөсний сувгийн нарийсал
Элэгний хорт хавдрын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Суурь өвчний шинж тэмдгүүдээс өөр шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хожуу шатанд дараах шинж тэмдгүүд илэрч болно.Үүнд:
- Биеийн жин буурах
- Халуурах
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Хоолны дуршилгүй болох
- Ядрах
- Арьс загатнах
- Асциттай холбоотой хэвлий цардайх
- Өтгөн хар гарах
Хэрхэн оношлуулах вэ?
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Коагулограммын шинжилгээ
- Хавдрын маркерын шинжилгээ – ийлдсийн AFP-ийн түвшинг тодорхойлох
- Хэт авиан шинжилгээ
- Хэвлийн CT эсвэл MRI шинжилгээ
- Элэгний биопси – хорт хавдар сэжиглэгдсэн боловч багажийн шинжилгээний үр дүн тодорхойгүй тохиолдолд
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Элэгний В, С вирусийн архаг халдварыг эрт илрүүлж эмчлэх
- Гепатит В вирусийн эсрэг дархлаажуулалт хийх
- Таргалалттай тэмцэх
- Шинж тэмдгүүдийг таних
- Эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх
Эх сурвалж:
- 1. Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийн үзүүлэлт 2022
- ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл тандалт-эрт илрүүлгийн алба – Монгол улсын хүн амын дундах хорт хавдрын өвчлөл, нас баралтын тайлангийн товч дүгнэлт 2022 он
- National cancer institute – What is Liver cancer?https://www.cancer.gov/types/liver/what-is-liver-cancer