image

Таргалалт

Таргалалт гэж юу вэ?

  1. Биеийн жингийн индекс 25-29.9 байхыг илүүдэл жинтэй, 30-с дээш байхыг таргалалт гэнэ.
  2. Таргалалт нь орчин цагийн хөгжил, амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор үүсэж буй нэг төрлийн өвчин юм. Биед агуулагдах муу өөх тосны хэмжээ ихсэх нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөл үүсгэх тэргүүлэх шалтгаан болдог.

Тархалт

  1. 2022 онд дэлхийн 8 хүн тутмын 1 нь таргалалттай байна.
  2. Насанд хүрэгчдийн 43 хувь нь илүүдэл жинтэй, 16 хувь нь таргалалттай байна.
  3. 5 хүртэлх насны 37 сая хүүхэд илүүдэл жинтэй байна.
  4. 5-19 насны 390 сая гаруй хүүхэд, өсвөр насныхан илүүдэл жинтэй байгаагаас 160 сая нь таргалалттай байна.

Таргалалт үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Хэт их идэх /калори ихтэй хүнс их хэрэглэх/
  2. Хөдөлгөөний дутагдал
  3. Түргэн хоолны хэрэглээ их байх
  4. Суугаа ажил
  5. Нойрны хэмнэл алдагдах
  6. Удамшлын эмгэгүүд
  7. Бодисын солилцооны эмгэгүүд
  8. Кортикостероид болон жирэмснээс хамгаалах эмийн хэрэглээ

Таргалалтын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Хэвлийн тойрог нэмэгдэх
  2. Амьсгаадах
  3. Их хөлрөх
  4. Хурхирах
  5. Дасгал хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болох
  6. Байнга ядарсан мэт мэдрэмж төрөх
  7. Үе мөч болон нурууны өвдөлт
  8. Өөртөө итгэх итгэл багасах
  9. Нийгмээс өөрийгөө тусгаарлах

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Биеийн ерөнхий үзлэг – өндөр, жин, БЖИ
  2. Өөх тосны солилцоо – нийт холестерин, ИНЛ, БНЛ, триглицерид
  3. Сахрын 3 сарын дундаж
  4. Бамбай булчирхайн үйл ажиллагаа
  5. Хэвлийн эхо
  6. компьютерт томографын шинжилгээгээр хэвлийн дотор эрхтний өөхлөлтийг хэмжих

Зөвлөгөө

  1. Та манай төвийн багцын шинжилгээнүүдэд хамрагдсанаар уг өвчнийг илрүүлж оношлох бүрэн боломжтой бөгөөд нарийн мэргэжлийн эмчээс өөрт тохирох эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөөг аваарай.

Эх сурвалж:

  1. ДЭМБ – Илүүдэл жин ба таргалалтhttps://www.who.int/news-room/fact-sheets/detail/obesity-and-overweight
  2. Cleveland clinic – Таргалалт https://www.who.int/news-room/fact-sheets/detail/obesity-and-overweight

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: