image

Артерийн даралт ихсэх өвчин

Артерийн даралт ихсэх өвчин гэж юу вэ?

  1. Артерийн даралт гэдэг нь артерийн судасны дотор хананд цусны үзүүлж буй даралтыг хэлнэ. Систолын даралт нь зүрх агших үед , диастол гэдэг нь зүрх сулрах үед судасны хананд үзүүлж буй даралтыг хэлнэ
  2. Артерийн даралт ихсэлт гэдэг нь нийт 4-6 удаагийн артерийн даралт хэмжилтээр 130/80 мм/муб-аас дээш байхыг хэлнэ.

Тархалт

  1. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалт, зүрхний шигдээс өвчний 49 хувийг артерийн даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-ээс зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь артерийн даралт ихсэлт хэмээн тэмдэглэж байна. Өнөөдөр оролцоогоор 1 тэрбум хүн АДИ өвчтэй байгаагаас 3 хүн тутмын 2 нь хөгжиж буй орны хүн ам байна.
  2. Монголчуудын дунд АДИ өвчний тархалт 27,5 хувь байгаагаас эрэгтэйчүүд 30,5 хувь, эмэгтэйчүүд 24,5 хувийг эзэлж байна.

Артерийн даралт ихсэх өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Насжилт /нас өндөр байх тусам судасны уян хатан чанар алдагддаг/
  2. Стресс /айдас, түгшүүр, уурлах, бухимдах/
  3. Таргалалт
  4. Удамшил
  5. Хөдөлгөөний хомсдол
  6. Давсны хэт их хэрэглээ
  7. Тамхидалт, согтууруулах ундаа их хэрэглэх
  8. Хоолны зохисгүй хэрэглээ /өөх тос ихтэй хоол хүнс/
  9. Бөөрний эдийн эмгэгүүд
  10. Дотоод шүүрлийн эмгэгүүд
  11. Жирэмслэлт, цэвэршилт

Артерийн даралт ихсэх өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Толгой өвдөх
  2. Дотор муухайрах
  3. Хүзүү хөших
  4. Нүдний уг руу хатгаж өвдөх, нүд бүрэлзэх
  5. Хамраас цус гарах
  6. Зүрх дэлсэх
  7. Сэтгэл санаа тогтворгүй болох
  8. Зарим үед ямар ч шинж тэмдэггүй байж болно.

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Артерийн даралт хэмжих
  2. Биохими, ЦДШ, ШДШ, эрдсийн шинжилгээ
  3. Зүрхний цахилгаан бичлэг
  4. Зүрхний хэт авиан шинжилгээ
  5. Толгойн СТ, MRI шинжилгээ

Зөвлөгөө

  1. Мэдскан төвийн “Зүрх судасны багц” шинжилгээг өгснөөр энэхүү өвчнийг оношилж, илрүүлэх боломжтой.
  2. Нарийвчилсан шинжилгээнүүд өгснөөр та АДИ өвчнөөс улбаалан хоёрдогчоор бусад бай эрхтэнд гэмтэл учруулсан эсэхийг нарийн мэдэж, оношлуулах ба цаашид үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж:

  1. ЭМЯ – Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн заавар https://moh.gov.mn/uploads/files/8cb5668d3e53a1870d35059cac6415cc8b659297.pdf
  2. Pubmed – Arterial Hypertension https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6156553/
  3. WHO – Hypertension https://www.who.int/news-room/fact-sheets/detail/hypertension

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: