image

Нүд хуурайших

Нүд хуурайших гэж юу вэ?

  1. Таны нүд аргах, улайх, хуурайших, гадаа гарахад нулимс гоожих, нүд чилж буй мэт болох, хааяа нүдний уг руу хатгаж буй мэт зовуурь илэрдэг түгээмэл эмгэг юм.
  2. Нүдний нулимс нь нүдийг чийгшүүлж, нүдэнд орсон гадны биетийг гаргах, мөн халдвар орохоос урьдчилан сэргийлдэг. Нүд цавчих бүрд нулимс бүрэлдэж, нүдний өнгөн хэсгийг бүрхдэг. Ингэснээр нүдийг эрүүл байлгаж, чийгшил тэжээл өгөх, аливааг тод харах боломжийг сайжруулдаг.
  3. Нулимс нь тос, ус, муцин гэсэн 3 давхаргын бүтэцтэй. Давхарга тус бүр нүдний гадаргууг хамгаалах, тэжээх үүрэгтэй. Хэрэв энэ 3 давхаргын аль нэг хэсгийн ажиллагаа алдагдсанаас нулимс хурдан уурших эсвэл нүдний эвэрлэг бүрхэвчээр тэгш тараагдахгүй болж нүд хуурайших шинж тэмдэг илэрнэ.

Тархалт

  1. Нүд хуурайших нь элбэг тохилддог өвчин бөгөөд АНУ-д 16.7-50.2 сая хүнд нүд хуурайших эмгэг оношлогддог ба энэ нь нийт хүн амын 5-15 хувийг эзэлж байна.
  2. Нүдний эмчид хандсан 40-с дээш насны 400 хүнд хийгдсэн судалгаагаар 54.3 хувьд нь нүд хуурайших эмгэг оношлогдсон байна.
  3. Эрэгтэйчүүдийн 51 хувь, эмэгтэйчүүдийн 57.2 хувь нь уг эмгэгээр оношлогдсон нь эмэгтэйчүүд дунд нүд хуурайших эмгэгийн тархалт илүү байгааг харуулж байна.

Нүдний хуурайшилт үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд:

  1. Нарны хэт ягаан туяа
  2. Байгаль цаг уурын эрс тэс байдал
  3. Агаарын бохирдол, хотжилт
  4. 50 ба түүнээс дээш нас
  5. Контакт линз зүүх
  6. А аминдэм, Омега-3 хангалттай хэмжээгээр авахгүй байх
  7. Чонон хөрвөс, Шигрений хам шинж гэх мэт аутоиммуны эмгэгтэй байх

Ямар хүмүүст нүд хуурайшилт илүүтэй илрэх вэ?

  1. Удаан хугацаанд төвлөрч ажилладаг
  2. Хорт ууршимтгай бодистой ойр ажилладаг
  3. Гадаа шороо тоосонд ажилладаг
  4. Жолооч
  5. Уурхайчид
  6. Үсчин
  7. Шүдний эмч
  8. Бичиг цаастай ойр ажилладаг
  9. Компьютер, гар утас дээр ихэвчлэн ажилладаг
  10. Тогооч зэрэг ажил мэргэжлээс шалтгаалан нүдний хуурайшилт үүсэж болно

Нүд хуурайших эмгэгийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  1. Нүд торох
  2. Нүд хорсох
  3. Нүд улайх
  4. Гэрэлд мэдрэмтгий болох
  5. Нүд бүрэлзэх
  6. Гадаа гарахад нулимс гарах

Хэрхэн оношлуулах вэ?

  1. Нүдний эмчийн үзлэгээр оношлогдоно.

Зөвлөгөө

  1. Та манай төвийн нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж тус эмгэгийг оношлуулж болно. Мөн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Эх сурвалж:

  1. National eye institute – Dry eye https://www.nei.nih.gov/learn-about-eye-health/eye-conditions-and-diseases/dry-eye
  2. Pubmed – Prevalence and associated factors of dry eye: Our experience in patients above 40 years of age at a Tertiary Care Centerhttps://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4738658/
  3. Cleveland clinic – Dry eye https://my.clevelandclinic.org/health/diseases/24479-dry-eye

logo white

Даваа - Бямба: 09:00 - 18:00

Ням: Амарна

+976 -77772221

info@medscan.mn

Mэдскан төв, Манлай Баатар Дамдинсүрэнгийн Гудамж, 43-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Манай хаяг:
Фэйсбүүк хаяг: